Диконстрактивизм урсгалын
томоохон төлөөлөл Реммит Лукас Күүлхайс нь 1944оны 11 сарын 17нд Голландын
Роттердам хотод төрсөн.Архитектор, архитектурын онолч, хот төлөвлөгч Күүлхайс
нь Харвардын дизайны их сургууль, Корнелын их сургууль, Лондонгийн архитектурын
холбооны их сургуулиудыг тус тус дүүргэсэн.
1975 онд Рим Күүлхайс
болон Элия Зинглис, Зой Зинглис, Маделон Врисиндоп нар хамтран Лондонд "Их
хотын оффисын архитектур"/OMA-Office for Metropolitan Architecture/ хэмээх компанийг байгуулан хамтран ажиллаж эхэлсэн.Энэ компани нь дэлхийн
архитектурын түүхэн дэх чухал бүтээлүүдийг олноор бүтээн бий болгож байна.
Мөн Күүлхайс нь архитекторын
хажуугаар сайн нийтлэлч, онолч, шүүмжлэгч юм.Түүний гаргасан "S,M,L,XL" , "Солиорсон Нью-Иорк",
"Архитектурын талаарх эссейнүүд" зэрэг номуудаараа дэлхийн
архитектурын түүхэнд нөлөөлж нийгэмд энэ талаарх мэдээллийг илгээж чадсан юм.
Өнөөгийн байдлаар түүний
хүртээд буй дэлхийн хэмжээний шагналууд:
·
2000он
-Прайтзикер Прайзи /Pritzker Prize/
·
2003он
-Праймиум Империал /Praemium Imperial/
·
2004он- Рояал Голд Медал /Royal Gold Medal/
·
2010он -Алтан арслан /Golden Lion of the Venice Biennale of
Architecture/
Түүний алдартай бүтээлүүд:
2003он - Берлин дэх Голландын элчин сайдын яам -Герман улс, Берлин хот
2004он - Ситтли хотын төв номын сан-АНУ, Ситтли хот
· 
2001-2005он - Каса Да Мюсика, Португал улс, Порто хот
2 2003-2005он - Сөүлийн их сургуулийн дүрслэх урлагын музей, Өмнөд Солонгос улс, Сөүл хот
2 2004-2009он- Хятадын төв телевизын удирдлагын барилга-Хятад улс, Бээжин хот
·
2009-2013 он- Ре Роттердам -Голланд улс, Ротердам хот
·
2012-2015он- Тайваны урлагийн төв -Тайван